2025-10-21
МЭДЭЭ

Тус сургуулийн Барилга болон Цахилгааны инженер чиглэлээр
суралцаж буй 1-3-р курсын оюутнуудын анхааралд
Япон улсын ССЕ ХК нь 3 дахь жилдээ дээрх мэргэжлээр сурч буй оюутнуудыг өөрийн Монгол улс дахь Төлөөлөгчийн байранд япон хэлийг үнэ төлбөргүй сурган, онцсайн мэрийлттэй суралцаж 3-р курсээ дүүргэж 4-р курсдээ дэвшин суралцах оюутнуудыг Япон улс дахь өөрийн компани дээр зуны 2 сарын хугацаанд үйлдвэрлэлийн цалинтай дадлага /1. Мэргэжлийнхээ дагуу ажлын байр, техник тоног төхөөрөмжтэй танилцах 2. Япон хэлний N4 болон мэргэжлийн шалгалтад бэлдэх/ хийлгэдэг. Их сургуулиа төгсөөд манай компаниас ажлын санал урилга авсан оюутан цаашид өөрийн хүслээр манай компанид Үндсэн ажилтнаар элсэн орж ажиллаж боломжтой.
Энэ жилийн компанийн танилцуулга уулзалтад оролцсон /суугаагүй байж ч болно/ оюутнуудын анкетаа бөглөн өгөх хугацаа 2025 оны 10-р сарын 20-ний өдрөөс 24-ний өдөр /сүүлийн хугацаа 24-ний өдөр/ бөгөөд Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Анкет хураалгах : Сургалтын алба мөн анги даасан багшдаа
Хугацаа : 2025 оны 10-р сарын 20-ний өдрөөс 24-ний өдрийг дуустал
Болзол : Анкетаа үнэн зөв бүрэн гүйцэд бөглөх
Хүндэтгэсэн Япон улсын ССЕ ХК Монгол дахь Төлөөлөгчийн газар 9666-8177
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ТАЛБАР ҮҮСЛЭЭ
Хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгт
ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
Сүүлд нэмэгдсэн зарлал
2024-2025 оны хичээлийн жилд өдөр, оройн ангийн элсэлт эхэллээ