ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ
ОЮУТНЫ САЙН ДУРЫН АЖЛЫГ БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.3, 15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд залуучуудыг хамруулах, бүртгэх, оролцоог баталгаажуулах, ажлын туршлагад тооцох үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Энэхүү журмын 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг зохицуулахдаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Донорын тухай хууль, Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам (2016) болон бусад хууль тогтоомжийг баримтална.
Хоёр. Сайн дурын ажилд хамруулах, бүртгэх, баталгаажуулахад баримтлах зарчим
2.1.Оюутны сайн дурын ажилд хамруулахад дараах зарчмыг баримтална:
2.1.1.сайн дурын, хууль ёсны тэгш эрхийн зарчимд нийцсэн байна;
2.1.2.нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, үзэл бодол, боловсролын хувьд ялгаварлан гадуурхахгүй;
2.1.3.хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, хүнлэг, энэрэнгүй байна;
2.1.4.хувь хүн, байгууллагын нууцыг чандална;
2.1.5.эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан;
2.1.6.аюулгүй байдлыг хангасан;
2.1.7.хүчирхийллийн бүх хэлбэрийг үл дэмжсэн;
2.1.8.ашгийн төлөө бус, арилжааны шинж чанар агуулаагүй;
2.1.9.ил тод, нээлттэй;
2.1.10.архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хорт буруу зуршил сурталчлахгүй;
2.1.11.уян хатан цагийн хуваарьтай байна.
Гурав.Сайн дурын ажлын чиглэл
3.1.Оюутны сайн дурын ажил нь дараах үндсэн чиглэлтэй байна:
3.1.1.орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах;
3.1.2.зорилтот бүлгийн оюутнуудад нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нийгмийн оролцоог дээшлүүлэх;
3.1.3.Оюутан залуучуудад нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, амьдрах ухааны чадвар олгох, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;
3.1.4.хараа хяналтгүй хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудыг нийгэмшүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, халамжийн байгууллагуудыг дэмжих;
3.1.5.эрх ашиг нь зөрчигдсөн оюутан, хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эргэн нийгэмшихэд туслах;
3.1.6.аливаа хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд, иргэдэд туслах, нийгэм,сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх;
3.1.7.гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх;
3.1.8.нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл, дадал хэвшил төлөвшүүлэх;
3.1.9.нийтийн боловсролыг дээшлүүлэх, уламжлалыг хөгжүүлэх, өв соёлыг хадгалах, сурталчлах
3.1.10.нийгмийн хэв журмыг сахиулах;
3.1.11.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах;
3.1.12.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
Дөрөв. Сайн дурын ажилтны эрх, үүрэг, хориглох зүйл
4.1.Сайн дурын ажилтан нь дараах эрх эдэлнэ:
4.1.1.сайн дурын ажлын чиглэлээ сонгох;
4.1.2.өөрийн хүсэл эрмэлзэлд үндэслэн сайн дураар ажиллах эсэх шийдвэрийг гаргах;
4.1.3.сайн дурын ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдээ, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас авах;
4.1.4.аюулгүй байдал, хувийн мэдээллээ хамгаалуулах;
4.1.5.сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай лавлагаа авах.
4.2.Сайн дурын ажилтан дараах үүрэг хүлээнэ:
4.2.1.бодит үнэн мэдээллийг нотлох баримтад тулгуурлан олон нийтэд түгээх;
4.2.2.сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай мэдээллийг олон нийтэд түгээхдээ тухайн байгууллагаас зөвшөөрөл авах,хувь хүн/байгууллагын нэр төрийг хүндэтгэх;
4.2.3.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, журмыг сахих;
4.2.4.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, бусдад туслах;
4.2.5.холбогдох байгууллага, албан тушаалтанд ажлаа тайлагнах;
4.2.6.хувь хүний болон нийгмийн ёс зүйн хэм хэмжээг сахих.
4.3.Сайн дурын ажилтан дараах зүйлийг хориглоно:
4.3.1.бусдыг хүсээгүй байхад тусламж, дэмжлэг үзүүлэх;
4.3.2.улс төр, шашны/шашингүйн үзлийг сурталчлах, хуулиар хориглосон аливаа асуудлаар ухуулга, сурталчилгаа, нөлөөллийн ажил хийх;
4.3.3.мэдээ мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, завших, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, олон нийтэд түгээх;
4.3.4.хувийн ашиг сонирхлын зөрчил гаргах, сайн дурын үйл ажиллагаанаас олсон орлого, хандивыг шамшигдуулах;
4.3.5.архи, тамхи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх, хадгалах, сурталчлах, бусдад санал болгох, дамжуулах;
4.3.6.хүчирхийллийн төрлүүдийг үйлдэх, сурталчлах, садар самуунд бусдыг уруу татах, мэдээллийг нуун дарагдуулах;
4.3.7.үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг олон нийт, нийгэмд санаатайгаар түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх, турхирах.
Тав. Сайн дурын ажлын бүртгэл, зохион байгуулалт, баталгаажуулалт
5.1.Оюутны сайн дурын ажлын бүртгэл, зохион байгуулалт, сайн дурын ажилтны үүрэг, хориглох зүйлийн хэрэгжилтэд хяналт тавих, баталгаажуулалтыг Оюутны хөгийн алба хариуцна.
5.3.Сайн дурын ажил гүйцэтгэх хүсэлтэй оюутнууд болон сайн дурын ажил хийлгэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг Оюутны хөгжлийн төвд бүртгэнэ.
5.4.Сайн дурын ажил хийх хүсэлтийг Оюутны хөгжлийн төв сайн дурын ажил хийлгэх хүсэл, сонирхол бүхий талд холбон зуучилна.
5.5.Оюутны сайн дурын ажилд уриалах, сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, сайн дурын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Оюутны хөгжлийн төв хариуцан гүйцэтгэнэ.
5.6.Сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай тайланд тухайн ажлын зорилго, ач холбогдол, хугацаа, үр дүнг гэрэл зургаар баталгаажуулна. Хандив, тусламж авсан бол зарцуулалтын тайланг баримтын хамт хавсаргана.
5.7.Энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан чиглэлээр гүйцэтгэсэн сайн дурын ажлын явц, үр дүнг Оюутны хөгжлийн төвийн дарга үнэлнэ.
5.8.Үнэлгээ хийгдсэн сайн дурын ажлын мэдээллийг Үндэсний техникийн их сургуулийн сайтад байршуулж баталгаажуулна.
Зургаа. Сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай лавлагаа авах
6.1.Сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай лавлагаа нь оюутны хувийн мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэлийн түвшин, үр дүн, сайн дурын ажил хийсэн хугацаа зэрэг мэдээлэл бүхий маягтаар хийгдэнэ.
6.2.Сайн дурын ажлын лавлагааг Оюутны хөгжлийн төв гаргана.
Долоо. Сайн дурын ажилтанд үзүүлэх дэмжлэг
7.1.Сайн дурын ажил гүйцэтгэж буй оюутныг Оюутны хөгжлийн алба мэргэжил, арга зүйгээр дэмжин ажиллана.
7.2.Тухайн сайн дурын ажлын зорилго, явц, үр дүнг олон нийтэд сурталчлан түгээх, дэлгэрүүлэх чиг үүргийг Оюутны хөгжлийн алба, Сургалтын бодлого зохицуулалтын албатай хамтарч ажиллана.
7.3.Сайн дурын ажлын цар хүрээ, гүйцэтгэл, нийгэмд үзүүлэх үр ашиг, нөлөө, гүйцэтгэлийг үнэлэн сургуулийн шагнал урамшуулалд тодорхойлох үүргийг Оюутны хөгжлийн алба хариуцна.
7.4.Сайн дурын ажил гүйцэтгэх явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд түүний эрх ашгийг Оюутны хөгжлийн алба хамгаалах бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтанд холбон зуучилна.
Сүүлд нэмэгдсэн зарлал
2024-2025 оны хичээлийн жилд өдөр, оройн ангийн элсэлт эхэллээ