Дуудаж байна...

БАГШ ОЮУТНУУДЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

 

Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дэх заалтыг үндэслэн Удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас ТОГТООХ нь:

Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн багш оюутнуудын судалгаа, шинжилгээ, шинэ бүтээлүүдийг дэмжих зардлыг дараах шалгуур үзүүлэлтүүдэд нийцүүлэн олгох.

Үүнд:

  1. Гадаад болон Дотоодын “SCOPUS” сэтгүүл болон ном сонинд хэвлэгдсэн эрдэмтэн багш нарын бүтээл.
  2. Багш оюутнуудын оюуны бүтээл болон шинэ санаа дэмжих.
  3. Судалгаа шинжилгээний материаллаг баазыг бүрдүүлэх шаардлага хангасан.

Дараах шаардлага хангасан багш оюутнуудыг дэмжихийг Эрдмийн зөвлөлийн дарга Я.Туул-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                           Ч. ӨСӨХБАЯР

 

 

 

 

 

 

ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл


 1.7.1 Сургуулийн оршин суугаа  газар

  • Улсын нэр: Монгол улс
  • Аймаг, нийслэлийн  нэр: Улаанбаатар хот
  • Сум, дүүргийн нэр: Баянгол дүүрэг
  • Баг, хороо, хорооллын нэр: 4-р хороо
  • Гудамж, өргөн чөлөө, тойрог, талбайн нэр: Энхтайвны өргөн чөлөө
  • Хашаа , байшин, хаалганы дугаар: 78/2
  • Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж 74/2
  • Шуудангийн хайрцагны дугаар: ШХ-35/2-16051
  • Харилцах утасны  дугаар: 99501903
  • И-мэйл хаяг: ntu_33@yahoo.com

1.7.2 Сургуулийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч

1.7.2.1 Иргэний тухайд:

  • Иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр: Надмидцэдэн овогтой Сарантуяа
  • Регистрийн дугаар: АЭ71080269
  • Гэрийн хаяг:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж 78А байр 4 тоот
  • Харилцах утасны  дугаар: 99069819

1.7.2.1  Хуулийн этгээдийн тухайд:

  • Хуулийн этгээдийн нэр, хэлбэр: “Эх голомтын илч” ХХК
  • Улсын бүртгэлийн дугаар:110001005
  • Регистрийн дугаар: 2002779

1.8  ҮТИС  нь дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ашгийн төлөө бус, хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллага, бие даасан хуулийн этгээд байж, өөрийн данс, тамга, тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудастай, сургалтын байгууллагын хэлбэрээр ажиллана.

1.9  ҮТИС нь Монгол улсын болон гадаад улсын байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургууль олон улсын байгууллагатай хууль, тогтоомжийн хүрээнд бие дааж харилцана.

1.10 ҮТИС нь улс төр, шашны үйл ажиллагаа явуулахгүй.

1.11 ҮТИС нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.

1.12 ҮТИС нь өөрийн хөрөнгийн хэмжээнд эд материалын хариуцлага хүлээнэ.

1.13 ҮТИС нь анх Гэгээрлийн сайдын 1997 оны 6 сарын 12-ны өдрийн 169 тоот тушаалаар “Санко менежментийн коллеж” нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны хичээлийн жилээс санхүүгийн менежмент, маркетингийн менежментээр мэргэшсэн. Бизнесийн эдийн засаг, менежмент мэргэжлээр оюутнууд элсүүлэн суралцуулж эхэлсэн.

1.14 БСШУЯ-ны Сайдын 2012.08.09-ны өдрийн А/457 тоот тушаалаар оноосон нэрээ Үндэсний Техникийн Дээд Сургууль болгож, инженерийн мэргэжлүүдээр нэмэлт шинэ ангиудыг нээж сургалт явуулж байна.

1.15  БСШУ-ны сайдын 2016.03.29 өдрийн А/107 тоот тушаалаар оноосон нэрээ Үндэсний Техникийн Их Сургууль болгож, инженерийн мэргэжлүүдээр нэмэлт шинэ ангиудыг нээж сургалт явуулж байна.

 

Хоёр. Сургуулийн үйл ажиллагааны зарчим, чиглэл

  1. ҮТИС нь иргэдэд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаандаа хүмүүнлэг, ардчилсан, тасралтгуй, бүх нийтэд хүртээмжтэй байх зарчим баримтлах бөгөөд үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилтэт ёс заншил, шинжлэх ухаанд тулгуурлана. Боловсрол эзэмшүүлэх арга хэлбэр олон хувилбартай, чөлөөтэй нээлттэй байна.
  2. Зах зээлд өрсөлдөх мэдлэг, чадвартай иргэний өндөр төлөвшилтэй бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
  3. Банк, санхүү, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын менежмент, математикийн багш , гадаад хэлний орчуулагч, дулааны цахилгаан станц, цахилгаан хангамж, автын инженер, автозамын барилга, иргэний ба үйлдвэрлэлийн барилга, сантехникийн инженер, уул уурхай ашиглалтын технологи, газар зохион байгуулалт, архитектур, геодези, эрх зүй, сувилахуй мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэх.
  4. Сургуулиас олгох мэргэжил, сургалтын чиглэл, боловсролын төвшинг Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад нарийвчлан тусгана.

 

Гурав. Сургуулийн удирдлага, тэдгээрийн эрх хэмжээ

  1. Үндэсний Техникийн Их Сургуулийн дээд удирдлага нь Удирдах зөвлөл байна.
  2. Удирдах зөвлөл нь сургуулийн эрх барих хамтын удирдлагын дээд байгууллага мөн.
  3. Удирдах зөвлөл нь дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
  1. Сургуулийн хөгжлийн бодлого, сургалтын төлөвлөгөө, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөг хэлэлцэж батлах, өөрчлөх.
  2. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, жишиг орон тоо, цалингийн сангийн хэмжээг захиргааны саналыг үндэслэн тогтооно.
  3. Сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хуваарийг баталж, зарцуулалтанд хяналт тавих.
  4. Сургалтын болон дотуур байрны зардлын хэмжээг зохих журмын дагуу тогтоох.
  5. Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх

 

  1. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа өөрийн дүрмээр зохицуулагдана.
  2. Үүсгэн байгуулагчийн томилсон захирал сургуулийг удирдана.
  3. Сургуулийн захирал дараах чиг, үүрэгтэй ажиллана.
  1. Төрийн бодлогод нийцүүлэн сургуулийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.
  2. Сургуулиа гадаад, дотоодод төлөөлж, гэрээ, хэлэлцээр хийх
  3. Иргэдийг ажилд авах, ажлаас чөлөөлөх.
  4. Удирдах дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  5.  Төсөв, санхүүгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтанд хяналт тавих, тайлагнах.
  6. Сургуулийн өдөр тутмын ажлыг зохион байгуулах
  7. Үйл ажиллагааныхаа талаар сургуулийн Удирдах зөвлөлд тайлагнах.
    1. Сургуулийн захирлын дэргэд хамтын удирдлагын захиргааны зөвлөл ажиллана.
    2. Захиргааны зөвлөл дараах чиг, үүрэгтэй ажиллана.
  1. Сургуулийг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлд оруулах.
  2. Сургуулийн харьяалалд багтдаг нэгжийн удирдлагын тайланг хэлэлцэх, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх
  3. Сургуулийн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.
  4. Төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл, хяналтыг гардан хийх
  5. Ойрын зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалт, санхүүгийн асуудлаар захиралд зөвлөх
  6. Сургуулийн орон тоо, ажлын байрны тодорхойлолт, цалин тогтоох, урамшуулал олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах
  7. Сургуулийн төсөв, жилийн тайлан тэнцлийг хэлэлцэж, Удирдах зөвлөлд оруулж батлуулах.

Дөрөв. Сургуулийн бүтэц, бүрэлдэхүүн

  1. Тус сургууль нь:
  • Эрдмийн зөвлөл
  • Бакалаврын сургалтын  алба
  • Эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалтын алба
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
  • Аж ахуй, санхүүгийн алба гэсэн үндсэн нэгжтэй байна.
    1. Сургууль нь өөрийн санхүүгийн чадавхи, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шаардлагыг харгалзан тэнхим, албыг нэмж байгуулах, цомхотгох эрх эдлэнэ.
    2. Сургууль нь сургалтын болон хэвлэлийн цех, номын сан, спорт заал, соёлын төв, дотуур байр, хоолны газар, мэдээллийн төв болон бусад дэд бүтэц бүрдүүлнэ.

Тав. Сургалт

  1. Элсэлт

Сургуулийн элсэлтийн журмыг баримтлан сургалтын агуулгын шаардлагад уялдсан шалгуураар суралцагсдыг элсүүлнэ. Үндэсний Техникийн Их Сургуульд суралцагч элсүүлсэн, сургууль төгсгөсөн тухай шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Элсэгчдэд оюутны үнэмлэх, сургалтын дэвтэр, төгсөхөд нь диплом олгоно.

Суралцагчийн анги дэвших асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

  1. Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах

Оюутан гачигдлын улмаас үргэлжлүүлэн суралцах боломжгүй бол өргөдлөө гаргаж, жилийн чөөө олгох асуудлыг тэнхимийн саналыг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Оюутан хичээлийн жилийн аль ч улиралд жилийн чөлөө авч болох авч эргэн суралцахдаа тухайн улирлын эхнээс үргэлжлүүлэн суралцана.

  1. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

Хичээлийн жил 2 улиралтай байх ба 9-р сарын 1-нээс 7-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Улирал бүр 16-аас доошгүй 7 хоногоос тогтоно. Боловсролын шатлал бүрт хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг сургалтын төлөвлөгөөнд зааснаар зохицуулна.

  1.  Суралцах хугацаа

Бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хугацаа 4 жил, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн оройгоор бэлтгэх хугацаа 2,5 жил, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хугацаа 1,5 жил байна. Докторын  зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хугацаа 3 жил байна.

  1. Сургалтын төлбөр

Сургалтын төлбөр нь судлах кредит цагийн үнэ, сургуулийн оюутанд үзүүлэх үйлчилгээний хөлсний нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох ба хичээлийн жилийн явцад өөрчлөхгүй, оюутан сургалтын төлбөрөө хичээлийн жил юмуу, улирлаар төлнө.

Сургууль оюутантайгаа Сургалтын гэрээ байгуулах бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон сурлага, сахилгаар хасагдсан, сургууль орхисон тохиолдолд төлбөрийг буцааж олгохгүй.

  1. Шалгалт, шүүлэг

Сургалтын төлөвлгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын төвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна.      “Оюутан, сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх журам”, “Улирлын шалгалтын журам”, “Сургууль төгсөлтийн журам”-ыг баримтлан оюутны мэдлэг чадварыг үнэлэн дүгнэнэ.

  1. Сургуулиас чөлөөлөх, хасах

Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас чөлөөлнө.

  • Сургуулиа төгссөн
  • Тодорхой шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон тухай чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан
  • Өөр сургуульд шилжсэн

Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна.

  • 1 сараас дээш хугацаагаар шалтгаангүйгээр хичээл тасалсан.
  • Улирлын шалгалтад нэг хичээлд 3 удаа буюу 3 хичээлд F авбал
  • Мэргэшүүлэх хичээлийн үйлдвэрлэлийн дадлагын тайланг хамгаалж чадаагүй бол
  • Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах өргөдөл гаргаагүй бол
  • Тогтоосон хугацаанд сургалтын төлбөр төлөөгүй
  • Гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол
    1. Төгсөлт

Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийн агуулгыг эзэмшиж, 120-оос дээш кредит цуглуулсан, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутныг мэргэжлийн зэрэг хэргэм олгох шаардлагыг бүрэн биелүүлсэн гэж үзэж төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэр, захирлын тушаалаар төгсгөсөн диплом, боловсролын зэрэг олгоно.

 

Зургаа. Багш, суралцагчид, ажилтан, ажилчид

  1. Багшийн үндсэн үүрэгт ажил нь сургалт- эрдэм шинжилгээний ажил явуулах ба үйлдвэрлэлийн дадлага удирдах болно.
  2. Багш дараах эрх эдлэнэ.
  1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах
  2. Сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
  3. Суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх
  4. Суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх, тэдний авьяас бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх
  5. Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах
  6. Судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх
  7. Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг,эх асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх
  8. Төрийн захиргааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах
  9. Бүтээлийн чөлөө авах
  10. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, боловсролын зэрэг, цолын нэмэгдэл авах, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх
    1. Багш дараах үүрэгтэй
  1. Багшийн ёс зүйн нэр төрийг эрхэмлэн сахих
  2. Сургалтын ажлыг амьдрал, үйлдвэрлэлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэстэй явуулах
  3. Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх
  4. Суралцагчдад бие даан боловсрол, мэргэжил эзэмших чадвар олгох, амьдрах арга ухаанд сургах
  5. Хариуцсан ангийн суралцагчийн эрүүл мэндэд анхаарал тавих
  6. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрхлэн явуулах
  7. Мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажилд туслах
  8. Сургалтын болон сургуулийн үйл ажиллагааг бүтэн цагаар дэмжиж ажиллах бөгөөд ажлын цагаар таслах, хоцрох үйлдэл гаргахыг хориглоно.
  9. Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмжийг хамгаалж, түүнийг зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглан, хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
  10. Өөрийн хариуцсан эд хогшил, материал, багаж төхөөрөмжийг бусдад ашиглуулахгүй, чанар байдлыг нь муутгахгүй байх
  11. Элсэлт, шалгалт, төгсөлт болон бусад үйлчилгээтэй холбогдуулан хээл хахууль, шан харамж авахыг хатуу хориглоно.
    1. Суралцагчид сургуультай Сургалтын гэрээтэй ажиллана.
    2. Суралцагчид дараах үүрэгтэй
  1. Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах
  2. Суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх
  3. Хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох
  5. Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих
  6. Сургуулийн хичээлийн байр, номын сан, сургалт, эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах
  7. Зарим хичээлийг бие даан судалж дүгнүүлэх
  8. Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох
  9. Бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх
  10. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох
    1. Суралцагч дараах үүрэгтэй.
  1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших
  2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх
  3. Бие дааж суралцах арга барилыг эзэмших
  4. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх
  5. Сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих
  6. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх
  7. Сургуулиас хасагдсан оюутанд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
    1. Багш, ажилтан, ажилчдын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомж, сургуулийн дотоод журмаар зохицуулагдана.
  1. Багш, ажилтан ажилчид нь ажил, мэргэжлийн тодорхойлолтонд заагдсан үүргээ бүрэн биелүүлж, ёс суртахууны доголдолгүй ажиллах
  2. Мэдлэг, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх
  3. Ажлын цагийг хатуу баримталж, дутагдал, зөрчил гаргахгүй байх
  4. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй, согтуугаар нэвтрэхгүй байх

Долоо. Санхүү, аж ахуйн үйл ажиллагаа

  1.   Сургуулийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
  1. Сургалтын төлбөр
  2. Өөрийн аж ахуйн үйл ажиллагааны орлого
  3. Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив
  4. Зээл, тусламж
  5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт
  6. Бусад эх үүсвэр
    1. Санхүүжилт бүрдүүлэх, хувиарлалт, зарцуулах, хяналт тавих асуудлыг сургуулийн захирал, ня-бо нар гүйцэтгэж, төсөв тайлангаа Удирдах зөвлөлд хэлэлцүүлнэ.
    2.  Сургуулийн өмнөөс байгууллага, хувь хүнээс дэмжлэг хандив, материаллаг тусламж авах асуудлыг Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
    3. Сургуульд хөрөнгийг тайланд тусган зориулалтын дагуу ашиглана.

 

 

Найм. Удирдлагын шийдвэр, бичиг баримт

  1. Сургуулийн Удирдах зөвлөлд хэлэлцсэн асуудлаараа тогтоол, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой дотоод, журам, захиргааны зөвлөл хурлын шийдвэр тус тус гаргана.
  2. Захирал тушаал, албан даалгавар гаргана.
  3. Сургалтын бодлогын алба, санхүү нь өөрийн баталгаат тэмдгийг хэрэглэх боловч сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэхгүй.
  4. Сургууль нь Захиргааны зөвлөлийн шийдвэрээр баталсан загварын диплом, энгэрийн тэмдэг ашиглана.

Ес. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа

  1. Сургуульд багш, оюутан, ажилчдын олон нийтийн байгууллага ажиллаж болно.
  2. Олон нийтийн байгууллага нь үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомж болон сургуулийн дүрмийн хүрээнд явуулна.
  3. Олон нийтийн байгууллага нь сургуулийн удирдах зөвлөл, захирал, Сургалтын бодлого зохицуулалтын албад санал оруулж, хариу авах эрхтэй.
  4. Сургууль дээр байгуулагдсан олон нийтийн байгууллага нь үйл ажиллагааны зорилго чиглэл, мөрдөх дүрмээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор сургуулийн захиралд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
  5. Олон нийтийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж болон дүрэмд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд сургуулийн захирал тухайн байгууллагыг сургуулийн хүрээнд ажиллуулахыг түдгэлзүүлэх эрхтэй.

Арав. Сургуулийн дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

  1. Сургуулийн дүрмийн заалтуудыг зөрчсөн багш, ажилтан, ажилчид, оюутанд Монгол улсы Боловсролын тухайн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай болон бусад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Арван нэг. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчинтэй болох

  1. Сургуулийн дүрм нь дүрмийг батлах тухай удирдах зөвлөлийн шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.
  2. Сургуулийн дүрэмд удирдах зөвлөлийн хурлаас нэмэлт өөрчлөлт оруулна.
  3. Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, захирал, Сургалтын бодлого зохицуулалтын алба сургуулийн дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй. Уг саналыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор багтаан удирдах зөвлөлийн дарга сонирхогч этгээдэд хариу өгнө.
  4. Дүрэмд орсон өөрчлөлтийг баталсан шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор сургуулийн захирал, Сургалтын бодлого зохицуулалтын албад мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдснээс хойш 2 дах хоногоос эхлэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр үйлчилсэн гэж тооцно.
  5. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбарыг сургуулийн захирал холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үүргийг хүлээнэ.
  6. Дүрмийн эх хувийг 2 хувь үйлдэж, үүсгэн байгуулагч, сургуулийн захирал тус тус хадгална.