Дуудаж байна...

Цахилгаан хангамж

Цахилгаан хангамж

Түвшин: Бакалавр

Хэлбэр: Үндсэн

 

Та цахилгаан хангамжийн инженер болсноороо дараах ажлын байранд нээлттэй

  • Хот суурингийн цахилгаан хангамжийн инженер
  • Реле хамгаалалт, цахилгаан автоматик инженер
  • Цахилгаан электроникийн инженер

Элсэлтийн шалгалт 

Математик, Физик - 480 болон түүнээс дээш оноотой байх

Боловсролын зэрэг

Бакалавр, Магистр, Доктор

Судлах кредит болон жил: 

128 кредит 3,5-4 жил

Сургалтын хөтөлбөрийн нэр: “Цахилгаан хангамж”

Мэргэжлийн Индекс: D071310

 Нэг. Элсэлт авах хөтөлбөр:

1.           Цахилгаан хангамжийн инженерийн бакалаврын өдрийн анги – 4 жил

2.           Цахилгаан хангамжийн инженерийн баклаврын оройн анги -2.5 жил

3.           Цахилгаан хангамжийн инженерийн бакалаврын эчнээ анги -2.5 жил

Элсэгчдэд тавигдах шаардлага:

•            Цахилгаан хангамжийн инженерийн өдрийн ангид элсэгч: Бүрэн дунд боловсролтой байх, Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, босго оноогоор тэнцсэн байх

•            Цахилгаан хангамжийн инженерийн эчнээ болон оройн ангид элсэгч: Бакалаврын боловсролтой байх

Цахилгаан хангамжийн инженерийн бакалаврын хөтөлбөрт элсэх элсэгчийн өгөх шалгалт:

•            -Математик

•            -Физик

•            -Монгол хэл

•            -Гадаад хэл

Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго :

Цахилгаан эрчим хүчийг ашиглаж байгаа хот суурин газар,  үйлдвэр компани,  уул уурхай, барилгын салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, техник төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийг засварлах, тохируулах, зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, оновчтой ба үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх, үйл ажиллагаанд дүн шинжилгээ, үйлчилгээ, туршилт тохируулга хийх , шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа туршилтын  чадвартай инженер бэлтгэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь цахилгааны инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна.

2. Төгсөгч нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.

3.Үйлдвэрийн газар болон нийгмийн холбогдох салбарт цахилгааны инженерийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, зохион бүтээж гаргах, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, программчлалын хэл, цахилгаан систем, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна.

Задлан шинжлэх, асуудал шийдвэрлэх чадвар: Асуудлыг таних, томьёолох, загварчлах, үнэлгээ ба чанарын анализ хийх, тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх, шийдэл ба зөвлөмж гаргах.

Туршилт, судалгаа хийх, мэдлэгийг бүтээх чадвар: Таамаглал ба томьёолол гаргах; судалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах, туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох, хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах, шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх.

Эерэг хандлага, сэтгэлгээ, танин мэдэх, суралцах чадвар: Өөрийн мэргэжлийн асуудалд байнга бүтээлч сэтгэлгээгээр хандах, шинийг эрэлхийлэх, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээтэй холбоотой мэдлэгийг байнга сайжруулан суралцах чадварыг эзэмшинэ.

Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд амжилттай ажиллах цогц чадвар: Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах ур чадвар.

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар: Өөрийн мэргэжлийн асуудалд хандах хандлага, мэргэжлийн ёс зүйг чандлан баримтлах, хариуцлагатай байх чадварыг эзэмшинэ. Багаар ажиллах чадвар:, Баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах чадварыг эзэмшинэ.

Ажиллах ажлын байр

Эрчим хүчний үйлдвэр компаниуд, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн улсын болон хувийн байгууллага, компаниудад цахилгаан хангамжийн инженер, ашиглалтын инженерээр олон салбарт хөрвөх чадвартайгаар ажиллах, эрчим хүчний салбарт судалгаа, төсөл, хөгжүүлэлт хийх, тооцооны инженерээр ажиллах, ахисан түвшинд суралцах, хөнгөн болон хүнд, уул уурхайн үйлдвэрүүдэд цахилгаан хангамжийн инженерээр ажиллана.