Дуудаж байна...

Банк, санхүү

Банк, санхүү

Түвшин: Бакалавр

Хэлбэр: Үндсэн

 

Элсэлтийн шалгалт 

Үндсэн хичээл: Математик - 480 

Дагалдах хичээл: Нийгэм судлал эсвэл Англи хэл - 480 

Боловсролын зэрэг

Бакалавр

Судлах кредит болон жил: 

125 кредит 3,5-4 жил

Мэргэжлийн Индекс: D041301

 Нэг. Элсэлт авах хөтөлбөр:

  1. Банк санхүүгийн бакалаврын өдрийн анги – 4 жил
  2. Банк санхүүгийн бакалаврын оройн анги -2.5 жил

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Банк санхүүгийн өдрийн ангид элсэгч: Бүрэн дунд боловсролтой байх, Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, босго оноогоор тэнцсэн байх
  • Банк санхүүгийн оройн ангид элсэгч: Бакалаврын боловсролтой байх

 

Банк санхүүгийн бакалаврын хөтөлбөрт элсэх элсэгчийн өгөх шалгалт:

  • -Математик
  • -Нийгмийн тухай мэдлэг
  • -Монгол хэл
  • -Гадаад хэл

 

Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго: Банк, санхүүгийн бакалаврын сургалтын зорилго нь эдийн засгийн онол, санхүүгийн удирдлага, банкны үйл ажиллагааны мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүй, дүн шинжилгээ хийх чадвартай, санхүүгийн шийдвэр гаргах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Бакалаврын мэргэжилтний ур чадвар: Банк, санхүүгийн мэргэжлээр суралцагчид нь  банк, санхүүгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг ойлгох, мөнгө, зээл, хөрөнгийн зах зээлийн үйл явцыг шинжилж, бодит нөхцөл байдалд үндэслэн оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадвартай байна. Мөн санхүүгийн тайланг уншиж, задлан шинжилж, зээл, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээг хийж, санхүүгийн тооцоолол, төсөв, төлөвлөгөө боловсруулах мэргэжлийн ур чадварыг эзэмшинэ. Төгсөгч нь банк, санхүүгийн салбарт өргөн хэрэглэгддэг программ хангамж, тоон шинжилгээний аргачлал, санхүүгийн загварчлалын арга зүйг ашиглан байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл боловсруулах чадвартай байна. Түүнчлэн зах зээлийн орчны өөрчлөлт, санхүүгийн бодлогын чиг хандлагыг судлан дүгнэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсруулах, хэрэглэгчтэй мэргэжлийн түвшинд харилцах чадвартай байх ба энэ бүхэнд мэргэжлийн ёс зүй, шударга, хариуцлагатай хандлагыг эрхэмлэнэ.

Хөтөлбөрийн хэрэгцээ, ач холбогдол: Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь нь тогтвортой, чадварлаг санхүүгийн тогтолцоо юм. Үүнийг хангахын тулд мэргэжлийн ур чадвартай, инновацийн мэдлэгтэй банк, санхүүгийн ажилтан, менежер, шинжээч бэлтгэх нь зайлшгүй шаардлагатай. Төгсөгчид нь ажлын байрны эрэлт өндөртэй, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд болно.

Ажиллах ажлын байр

Банк, санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөгч дараах чиглэлд ажиллах боломжтой:

  • Арилжааны банкны хэлтэс (зээл, гадаад валют, төлбөр тооцоо, хадгаламж, хөрөнгө оруулалт гэх мэт)
  • Санхүүгийн хяналт, шинжилгээний алба
  • Даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан
  • Санхүүгийн зуучлал, аудит, зөвлөх үйлчилгээний байгууллага
  • Төв банк, төрийн санхүү, татварын байгууллага
  • Санхүүгийн программ хангамж, компанид дүн шинжилгээний ажилтан
  • Санхүүгийн боловсрол, судалгааны байгууллага